Нью Ариг Ус ХХК | New Arig US LLC

“Нью Ариг Ус” ХХК нь Монгол улсын зүүн бүсийн нутаг дэвсгэрт Дорнод аймгийн Халхгол сумын Ташгайн-3 багт үндэсний стратегийн гол нэрийн бүтээгдэхүүн болох улаан буудайг тарьж улсынхаа хүнсний нөөц болон үрийн улаан буудайн нөөц бүрдүүлэлтийг хангаж байна.

Дорнод аймаг нь Монгол улсын газар тариалангийн эргэлтийн талбайн нийт 98,400 га үүнээс Халхгол суманд газар тариалангийн эргэлтийн талбайн 45,878 га буюу аймгийн хэмжээний тариалангийн газрын 50% хувийг эзэлдэг.

Дорнод аймгийн хэмжээнд жилдээ дунджаар 12,000 гаруй тонн улаан буудай хураадгаас Халхгол сум дангаараа 9000 тонныг улсын хүнсний улаан буудайн нөөцөд нийлүүлдэг бөгөөд 2012 оноос хойш манай компани нь Халхгол суманд газар тариалангийн 10,000 гаруй га эргэлтийн талбай, эрчимжсэн мал аж ахуйн мөн 10,000 орчим га талбайд үйл ажиллагаагаа явуулж байна. Бид үйл ажиллагаа явуулдаг нийт газар тариалангийн талбайнхаа 50 хувьд нь уринш хийж, үлдэх 50 хувьд нь тариалалт хийдэг.

“New Arig Water” LLC is planting wheat, the main product of the national strategy, in the Tashgain-3 team of Khalkhgol Sum, Dornod Province, in the eastern region of Mongolia, and is providing the country’s food reserves and seed wheat reserves.

Dornod Province has a total of 98,400 hectares of cultivated land in Mongolia, of which 45,878 hectares or 50% of the cultivated land of the province is occupied by Khalkhgol Sumatra.

On average, more than 12,000 tons of wheat are harvested annually in the Eastern Province, and Khalkhgol Sum alone supplies 9,000 tons to the national food wheat reserves. Since 2012, our company has been operating in Khalkhgol Sum on 12,000 hectares of crop rotation area and 4,600 hectares of intensive livestock farming.

New Arig Us LLC

Бид жилдээ дунджаар 5000-6500 тонн улаан буудай хураан авч дотоодын хүнсний гурилын үйлдвэрт болон улсын үрийн нөөц бүрдүүлэлтэд нийлүүлэн ажиллаж байна. Бид хөдөө аж ахуйн машин техник тоног төхөөрөмжийн хувьд орчин үеийн дэлхийн алдартай брендийн техникийг ашиглан газар тариалангынхаа үйл ажиллагаагаа чадвартай боловсон хүчин болох нийт 24 хүний баг бүрэлдэхүүнтэй ажиллуулдаг.

We harvest an average of 5,000-6,500 tons of wheat per year and supply it to the domestic food flour industry and the national seed reserve. In terms of agricultural machinery and equipment, we operate our agricultural operations with a team of 24 skilled personnel using modern world-famous brand equipment.

Бид эрчимжсэн мал аж ахуйг түшиглэсэн эрүүл хүнс, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр гадаад, дотоод, зүүн өмнөд Азид хөдөө аж ахуйн зах зээлийн хэрэгцээг хангах, олон улсын стандартад нийцсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг үндсэн зорилго чиглэл болгон ажиллаж байна.

We are working to meet the needs of foreign, domestic and Southeast Asian agricultural markets with healthy food and ecologically clean products based on intensive animal husbandry, and to produce agricultural products that meet international standards.

Манай үйл ажиллагаа явуулдаг байршилийн хувьд Дорнод аймгийн төвөөс 350 км тус
аймаг нь Оросын холбооны улстай төмөр замаар холбогдсон, Баянхошуу-Өвдөг боомт
хүртэл 80 км, Сүмбэр-Рашаантын боомт хүртэл 100 км тус тус байрладаг нь ирээдүйд
экспортод чиглэсэн үйл ажиллагаа явуулахад чухал байршил болж байна.

JAVKHLAN ZORIGTBAATAR

CEO & Founder

New Arig Us LLC

info@newarigus.mn